ШИНЭ намын дарга Ж.Батзандан мэдээлэл өгч байна.
Тэрбээр "Та бүхэн намайг хаагуур, юу хийгээд ирэв ээ гэж асуух байх. Би 2020 оны зургаадугаар сараас 2022 оны хугацаанд гадаадад судалгааны ажил хийж Шинэ хувьсгал номоо бичиж олон түмэн хүргэсэн. 2023-2024 онд эрүүгийн зүйлийн хоёр зүйл ангиар шалгуулж, гурван сар хоригдож, өнгөрсөн сард хэрэгсэхгүй болон цагаатаж эрх чөлөөт иргэн болоод та бүхний өмнө зогсож байна.
Иргэн Ж.Батзанданг эрх баригч нам гурван удаа шорон хийлээ. Эцэст нь ариун цэврээ шалгуулсны үр дүнд ариун цэвэр онц сайн үнэлгээ авсан.
Гартаа гавтай, хөлдөө гинжтэй, амаа үдүүлсэн дөрвөн жил өнөөдөр төгсгөл болж байна. Одоо үгээ хэлж, тэмцлээ илэхийлнэ. Үгээ хэлснийхээ төлөө шоронд хоригдсон хүмүүс Сүхбаатрын талбайд гараад үгээ хэлцгээе" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (8)