УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үг хэллээ.
Тэрбээр "Хаврын чуулганы хэлэлцүүлэгт Төрийн өмчийн компани байгуулж болохгүй хуулийн төслийг оруулахгүй байхыг хүсээд байгаа юм. Өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэж байгаа. Энэ хууль үндсэн хуулийн зөрчилтэй хууль.
Тухайлбал, стратегийн ордуудын 51 хувь хүртэлхийг төрөөс хайгуул хийсэн бол төр эзэмших хуультай. Гэтэл энэ хуультай зөрчилдөж байна.
Үндсэн хуульд ард түмэндээ байгалийн баялгийг хүртээнэ гэж заасан. Төрийн өмчийн компани байгуулж байж хүртээхгүй юм бол яаж ард иргэддээ баялаг хүртээх юм бэ. Энэ агуулгаараа иргэддээ баялаг хүртээхгүй гэсэн хууль орж ирж байна. Хууль санаачлагч Үндсэн хуулийн зөрчлөө арилга, татаж авах хэрэгтэй" гэв.
Сэтгэгдэл (1)