Эмийн Түр хорооны хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулах болон нотлох баримт гаргаж өгөхгүй байгаа байгууллага, албан тушаалтнуудын талаар мэдээлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг байр сууриа илэрхийллээ.
"Гааль, эмийн агентлаг, ЭМЯ-аас авсан мэдээлэл асар зөрүүтэй байна гэдгийг шинжээчид хэлж байна. Энэ асуудал шалгалтын явцыг удаашруулж байна. Бусад улсад бол нэг л тоо, нэг л мэдээлэл байдаг. Гэтэл манайд тийм зүйл алга. Нэгдсэн платформ ч алга. Тооны асар зөрүүтэй мэдээллийн ард эмийн салбар монопол болсныг харуулж байна гэж үзэж байгаа. Монополчлол тогтсон учраас эмийн үнэ буурахгүй байна. Түүнчлэн Моносын лабораториас өөр лаборатори монголд байхгүй учраас эмийн чанарыг төдий л шалгаж чадахгүй байна" гэв.
М.Жаргал