Эмийн Түр хорооны хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулах болон нотлох баримт гаргаж өгөхгүй байгаа байгууллага, албан тушаалтнуудын талаар Эмийн Түр хорооны дарга Ж.Чинбүрэн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Нотлох баримтыг шинжлэн судлах түр хороог 2024 оны гуравдугаар сарын сүүлээр зохион байгуулахаар төлөвлөсөн боловч зарим төрийн байгууллага, албан тушаалтан нотлох баримтыг гаргаж өгөхөөсөө зайлс хийж байна. Энэ бол УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах хэмжээний асуудал үүсэж байна. Тухайлбал,
1. Эрүүл мэндийн сайд зайлшгүй шаардлагатай эмийн 8,9,10 дугаар жагсаалт, хүүхдийн эмийн 1,2,3 дугаар жагсаалттай холбоотой нотлох баримт гаргуулахаар гурван удаа албан бичиг хүргүүлсэн боловч эрүүл мэндийн яамны архивт байхгүй, салбар зөвлөлөөс ав гэх хариу өгсөн. Тус салбар зөвлөлийг Энхжаргал хариуцдаг. Уг бичиг баримтыг одоо хүртэл гаргаж өгөөгүй. Ард иргэддээ хөнгөлж өгдөг чухал портуколыг өгөхгүй байна. Архивын хуулийг зөрчиж байна.
2. Эрүүл мэндийн яамны харъяа Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сул сэлбэлт судлалын үндэсний төв, Өргөө амаржих газар, 4-р амаржих зэрэг газрууд эмийн судалгаа, холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй.
3. Архангай, Баянхонгор, Увс, Хөвсгөл, Ховд, Төв, Хэнтий зэрэг аймгийн засаг дарга нараас холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байна.
Түр хорооны үйл ажиллагаанд санаатай саад хийж буй холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" гэв.
Д.Батчулуун