Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Эрүүл мэндийн сайд 2024 онд тушаал гаргаж, Д -гийн халдварын эмчилгээ, эмнэл зүйн зааврыг баталсан. ДЭМБ -аас бүртгэж зөвшөөрсөн интерфренор эмчилгээг хийх боломжтой гэж үзсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/ДЭМБ/-ын судалгаагаар Монгол Улсын хэмжээнд Д вирусын халдвартай 66 мянган иргэн байх магадлалтай.
ДЭМБ хараахан бүртгээгүй байгаа ч ОХУ-д бүртгэсэн, эмчилгээнд хэрэглэж байгаа мирклудекс эм. Мөн Европын холбоонд бүртгэсэн эмийг Д вирусын эсрэг эмчилгээнд хэрэглэх зааврыг Эрүүл мэндийн сайдын заавраар баталсан. Хэд, хэдэн гарцыг хайж байна.
Нэгдүгээрт, ДЭМБ -аас зөвшөөрөгдсөн инерфренор тариаг хэрэглэх, тодорхой хэмжээгээр худалдан авах ажлыг зохион байгуулахаар ажилласан ч гаж нөлөө өндөртэй гэж үздэг учраас Д вирустай иргэдийн байгуулсан ТББ- аас энэ эмчилгээг зөвшөөрөхгүй гэсэн. Тийм учраас уг тариаг худалдан авах тендерийг түр түдгэлзүүлсэн.
Хоёрдугаарт, анх ОХУ –аас гаргасан эм, тус улс уг эмийг хэрэглэх эрхээ АНУ-д худалдсан. Худалдахдаа бусад улс орнуудад импортлох зөвшөөрлийг олгоогүй, зөвхөн дотооддоо хэрэглэх зөвшөөрөлтэйгээр патентаа худалдсан байдаг. Тийм учраас Эрүүл мэндийн сайдын хувиар өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ -ын Эрүүл мэндийн сайдтай уулзаж, Монгол иргэдийг Д вирусын эсрэг эмчилгээнд хамруулахыг хүссэн. Үүний үр дүнд Буриадын Эрүүл мэндийн сайд Монгол Улсад айлчилж, ХӨСҮТ-ийн удирдлагуудтай уулзаж, манай улсын иргэдийг Буриад улсад эмчилгээнд хамруулах санамж бичигт гарын үсэг зурсан. Одоо Буриадын эрүүл мэндийн холбогдох байгууллагын албан тушаалтнууд, ХӨСҮТ -ийн хооронд Буриад улсад Монгол иргэдийг Д вирусын эмчилгээнд хамруулах хэлэлцээрийг хийнэ. Сарын эмийн хэрэглээний үнэ 160 мянган рублиэс 170 мянган рублийн үнэтэй. Хэлэлцээрийн шатанд эмийн үнийг 25 мянга орчим рублиэр бууруулж, 145 мянган рубль байх боломжтой гэж урьдчилан үнийн санал дээр тогтсон" гэв.
Сэтгэгдэл (3)