АНУ-ын Хууль зүйн яамнаас Монгол улсын Ерөнхий сайдын асан Сү.Батболдыг Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт хоёр тооны орон сууцыг албан тушаалаа урвуулан ашиглаж хувьдаа хууль бусаар завшсан болон авлигын мөнгөөр худалдаж авсан хэмээн үзэж энэ сарын 26-нд шүүхэд гомдол гаргасан тухай бид өмнө нь мэдээлсэн.
Ерөнхий сайд асан Сүхбаатар Батболд 2015, 2012 онд нийтдээ 14 сая ам.доллараар хоёр орон сууж худалдаж нь ил болсон. Эдгээр орон сууцны нэг нь 9.9 сая долларын өртөгтэй бөгөөд “The Park Imperial” хэмээх газарт байдаг сурагтай.
Тодруулбал, С.Батболдын хүү Зүүн 61 дүгээр гудамжны “Тhe Carlton House” дахь орон сууцны “хамтран өмчлөгч”-ийн жагсаалтад бүртгэлтэй байгаа бөгөөд уг эд хөрөнгийг “Catrison Limited” компанийн ТУЗ-ийн гишүүний хяналтад байдаг өөр нэгэн компани 2015 онд 9.9 сая ам.доллараар худалдаж авсан нь ил болжээ.
Дэлхийн томоохон агентлагуудын мэдээлснээр, уг хоёр үл хөдлөх хөрөнгө нь “Central Park”-аас хэдхэн блокийн зайд оршдог. Тэдний нэг нь “The Carlton House”-т, нөгөө нь “The Park Imperial”-д байрладаг” гэж мэдээллээ.
Тэгвэл бид та бүхэнд түүний авлига, хулгайн мөнгөөр, нийт 14 сая ам.доллараар худалдаж авсан гэх Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн Зүүн 61 дүгээр гудамжны “The Carlton House” болон Баруун 56 дугаар гудамжны “The Park Imperial” хотхоны тансаг байруудыг танилцуулж байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (7)