АНУ-ын Хууль зүйн яамнаас энэ сарын 26-нд Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын Нью-Йорк Манхэттэн дүүргэгт байрлалтай өндөр зэрэглэлийн хоёр орон сууцыг хурааж авахаар шүүхэд хандаад байна.
С.Батболд болон түүний гэр бүлийнхэн эдгээр орон сууцуудыг 2012, 2015 онуудад нийт 14 сая ам.доллараар өртөгтэйгөөр худалдан авчээ. Энэ талаар АНУ-ын Хууль зүйн яамны албан ёсны сайтад мэдээлсэн байна. Уг мэдээлэлд нэгэн иргэний гомдлын мөрөөр шалгалтын ажиллагаа явуулсан. Тэд уг үл хөдлөх хөрөнгүүдийг Уул уурхайн сангаас хулгайлсан гэв.
Тодруулбал, Монголын зэсийн баяжмалыг Азидаа томоохонд тооцогдох “Эрдэнэт үйлдвэр”-ээс авсан бөгөөд дээрх мөнгийг 2011 онд Хонконгод бүртгэлтэй “Catrison Limited” компанитай байгуулсан 68 сая ам.долларын олборлолтын гэрээнээс завших байдлаар олсон гэнэ.
“Гомдолд дурдсанчлан Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд Ерөнхий сайдын албан тушаалаа урвуулан ашиглаж эх орныхоо байгалийн баялгийг худалдсан” гэж тус улсын Ерөнхий прокурорын туслах туслах Николь М.Аргентиери мэдэгдэв.
АНУ-ын Хууль зүйн яамны сайтад нийтэлснээр "Өмнө нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан, одоогийн УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд нь Ерөнхий сайдын албан тушаалаа ашиглан Монгол Улсын төрийн мэдэлд байдаг уурхайгаас зэсийн баяжмал худалдсан аж ахуйн нэгжүүдэд ашигтай гэрээ байгуулсан гэж иргэний нэхэмжлэлд дурдсан байна. Түүний танил хамтрагчид болон түүний хүү эзэмшиж, хянадаг. Зэсийн худалдааны туршлага багатай, эсвэл огт туршлагагүй эдгээр зуучлагчид зэсийн баяжмалыг худалдан авах санхүүжилт, түүхий эдийг худалдах, тээвэрлэх ажлыг зохион байгуулахад ямар ч үүрэг гүйцэтгээгүй. С.Батболд болон түүний гэр бүлийнхэн Монголын байгалийн баялгийг олон сая ам.доллараар зарж, ашиг хонжоо олж, авлигатай тэмцэх хууль тогтоомжийг зөрчиж байгаа үйлдлээ нуун дарагдуулсан" хэмээн тодотгожээ.
Нью-Йоркийн Холбооны мөрдөх товчооны олон улсын авлигатай тэмцэх хэлтэс уг хэргийг шалгаж байна. С.Батболд нь 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байв. Прокурорууд “Catrison Limited” компанийн Удирдах зөвлөлийн гишүүний хяналтад байдаг компани 2012 онд Баруун 56 дугаар гудамжинд байрлах “The Carlton House” барилгаас 3.9 сая ам.доллараар орон сууц худалдаж авсан. Батболдын хүү дараа жил нь АНУ-ын банканд данс нээхдээ шуудангийн хаяг дээрээ уг байрны хаягийг бичсэн нь илэрсэн” гэжээ.
Мөн “Батболдын хүү Зүүн 61 дүгээр гудамжны “The Park Imperial” дахь орон сууцны “хамтран өмчлөгч”-ийн жагсаалтад бүртгэлтэй байгаа бөгөөд түүнийг “Catrison Limited” компанийн ТУЗ-ийн гишүүний хяналтад байдаг өөр нэгэн компани 2015 онд 9.9 сая ам.доллараар худалдаж авсан” гэж мэдэгджээ.
Дэлхийн томоохон агентлагуудын мэдээлснээр, уг хоёр үл хөдлөх хөрөнгө нь “Central Park”-аас хэдхэн блокийн зайд оршдог. Тэдний нэг нь “The Carlton House”-т, нөгөө нь “The Park Imperial”-д байрладаг” гэж мэдээллээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (10)