УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдөр МАН-ын бүлгийн хурал дараах гурван асуудлыг хэлэлцлээ.
Нэгдүгээрт, гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн талаарх асуудлыг хэлэлцсэн. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас өргөн барьсан гаалийн албан татвар чөлөөлөх асуудал нь импортоор орж ирэх гурил, малын тэжээлийн гаалийн албан татварыг чөлөөлөх юм. Үүнийг манай намын бүлэг бүрэн дэмжиж байна.
Хоёрдугаарт, үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Засгийн Газраас боловсруулж бэлтгэсэн байгаа өргөн барихын өмнө бүлгийн гишүүдийн саналыг авъя гэж энэ асуудлыг хэлэлцсэн.
Бид 2020 оны сонгуульд орохдоо баялгийн сангийн тухай хууль гаргана гэж орсон. Мөн 2019 онд баталсан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлийн 6.2-оор баялгийн сангийн тухай хуулийг гаргах шаардлага байгаа. Энэ талаар Засгийн Газар баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулаад өнөөдөр гишүүдэд танилцуулсан гишүүд бүгд дэмжсэн.
Гуравдугаарт, энэ жилийн өвөл хавар мал аж ахуйн салбарт үүсээд байгаа эрсдэлийг яаж давах, цаашдаа мал аж ахуйн салбарын хөгжилд томоохон түлхэц болох хуулийн төслийг боловсруулж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Засгийн Газар үзсэн энэ төсөлтэй танилцсан ийм гурван асуудлыг хэлэлцлээ.
Мал аж ахуйд үүсээд байгаа энэ асуудлыг Засгийн Газар нэг удаагийн хуулийн төслийг боловсруулсан үүнийг өнөөдөр хэлэлцэж маш чухал асуудал учир дэмжиж хуулийн төслийг аль болох хурдан гаргах шаардлагатай байна гэж үзсэн” гэлээ.
Г.Хоролмаа
Сэтгэгдэл (2)