НИТХ-ын ээлжит бус чуулган үргэжилж байна.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл: Шинэ байгуулагдсан хоёр хорооны хил хязгаарыг хуваахзохион байгуулалтын зураглал үйлдэхэд алдаа гарсан гэх зүйл яригдаж байна. Үүнийг засаж, өөрчлөлт оруулах тухай юм. Зардал санхүүгийн хохирол гараагүй. Зардал гарахгүй. Цахим систем дээрх бүртгэлүүд дээр баталгаажаад явна. Зөвхөн НИТХ-ын тогтоол дээрх өөрчлөлт хэрэгтэй байгаа юм. Иймд энэ асуудлыг оруулж ирсэн.
НИТХ-ын АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэсүх: Чингэлтэй дүүргийн хорооны асуудлыг 2022 оны тавдугаар сард хэлэлцэж байжээ, яг энэ асуудлыг шүү. Тэгэхэд алдаатай байсан. Одоо хоёр жилийн дараа дахиад л хэлэлцэж байна. Энэ хугацаанд иргэд хохирсон байгаа. Манай Чингэлтэй дүүргийн ажил их дампуу явдаг юм байна. Алдаатай бичиг баримттай иргэд байсан байна гээд бодоод үз дээ. Сонгууль хуй дөхсөн үеэр ямар зорилготой тулгаж байгаа юм бэ? Хохирлыг нь хэн хариуцах юм.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл: АН-ын бүлгийн дарга, нөхөр Эрдэнэсүхийн асуултад хариулъя. Энэ асуудлыг хэд хэдэн удаа НИТХ-д өргөн барьсан. Хэзээ хэлэлцэх нь НИТХ-ын шийдэх зүйл. Энд та намайг төлөөж тэнд сууж байгаа. Сонгууль дөхсөн учраас нууж хаагаад байх зүйл байхгүй. Сонгууль дөхөөд юу ч хамаагүй ярихаа зогсоо.
Б.Э: Хэзээ НИТХ-д өгсөн юм бэ?
Н.Б: Дараа нь өгье.
НИТХ дахь ХҮН-ын бүлгийн дарга Д.Гантулга: Н.Батсүмбэрэл ээ, яасан тоглож ханадаггүй юм бэ.
М.Жаргал