Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Нийслэл дэх үйлдвэр технологийн паркуудын хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчлөн байгуулах, дүрмийг батлах тухай, Барилга байгууламж нийслэлийн өмчид бүртгэн авах тухай болон бусад асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар ИХТ Д.Гантулгын асуултад хариуллаа.
Тэрбээр "Би Д.Гантулга төлөөлөгч шиг үхэл хагацлаар улс төр хийж шоуддаггүй хүн. 10 талийгаачийн ар гэрийнхэнтэй бүгдтэй нь уулзаад, буцалтгүй тусламж үзүүлсэн. Би энэ талаар нэг ч хэвлэл мэдээллийн байгууллагад цацахыг хүсэхгүй байна. Хүний ам нас хохирчихоод байхад үүгээр улс төр хийх сонирхол алга" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (7)