НИТХ-ын ээлжит бус хуралдаан үргэжилж байна. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт газрын харилцаатай холбоотой асуудлаар санал хэлж, асуулт асуув. Үүнд Хотын дарга Х.Нямбаатар хариуллаа.
Тэрбээр "Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах тухай хуулийг дагаж, Монгол Улсын газрын тухай хуульд өөрчлөлт орсон. Төвийн зургаан дүүрэгт газар олгохыг хориглосон. Учир нь инженерийн шугам сүлжээгүй газрыг замбараагүй олгосноос болж, агаар хөрс усны бохирдлын асуудал шийдэгдэхгүй байна. Ялангуяа таныг БЗД-ийн Засаг даргаар ажиллаж байх хугацаанд тус дүүргийн газар олголт тэлж, бараг Тэрэлжтэй нийлсэн. Тэгэхээр бид цаашид ингэж газар олгодгийг бүр мөсөн хориглож шийдвэрлэсэн. Шинэ хуулийн үйлчлэлээс өмнө гаргасан өргөдөл гомдлын ихэнх нь Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт байсныг шийдвэрлэж дууссан. Иргэд хоорондын газрын шилжүүлэгтэй холбоотой харилцаа бол дүүргийн Засаг дарга нарын эрх хэмжээнд үлдсэн. Газар шилжүүлэхэй холбоотой асуудалд ямар нэгэн саад тогтгор байхгүй. Тухайлсан өргөдөл, гомдол байвал миний нэр дээр өгөөрэй" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)