НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан эхэллээ. Хуралдаанаар:
- Чингэлтэй дүүргийн 12, 16, 21, 22 дугаар хороодтой холбогдох НИТХ-ын 2022 оны шинээр байгуулсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох тухай 43 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай,
- Нийслэл дэх үйлдвэр технологийн паркуудын хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчлөн байгуулах, дүрмийг батлах тухай,
- Барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай болон бусад асуудлыг хэлэлцэнэ.