2024 оны сонгуульд оролцох намууд гуравдугаар сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх хуулийн зохицуулалттай. Энэ дагуу Үндэсний аудитын газарт гуравдугаар сарын 25-ний өдрийн байдлаар улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хүргүүлжээ.
- Иргэдийн оролцооны нэгдэл нам /ИОНН/
- Ард түмний Олонхийн Засаглал нам /АТОЗ/
- Зүй ёс нам
- Монгол Шинэчлэлт нам
- Эх орон нам
- Ард түмний хүч нам
- ХҮН нам
- Монголын либериал ардчилсан нам
- Иргэний хөдөлгөөний нам
- Эх орончдын нэгдсэн нам
- Үнэн ба зөв нам
- Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам
- Социал демократ нам
- Ардчилсан нам
- Үндэсний эвсэл
- Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
- Шинэ нэгдсэн эвсэл /Шинэ нам, Монголын Уламжлалын нэгдсэн намын эвсэл/
- Монгол Консерватив нам
- Дэлхийн монголчууд нам
- Ардчилал шинэчлэлийн нам
- Гэр хороолол хөгжлийн нам
- Бүгд найрамдах нам
- Их Эв нам
- Монголын хүний төлөө нам
- Монголын либериал нам
- Иргэний зориг ногоон нам
- Хөгжлийн хөтөлбөр нам
- Монгол Ардын нам
- Эрх чөлөөний эвсэл нам
Ийнхүү дээрх хугацаанд мөрийн хөтөлбөрөө ирүүлээгүй нам, эвсэл УИХ-ын сонгуульд оролцох боломжгүй юм. Харин мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр аудитын дүгнэлт гаргаж, нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)