Ардчилсан нам мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын байгууллагад хүргүүллээ. УИХ-ын 2024 оны сонгуульд тус намаас “Бүтэн монгол, бүрэн ардчилал” сэдвийн хүрээнд мөрийн хөтөлбөрөө боловсруулсан гэдгийг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Одбаяр энэ үеэр онцолсон юм. Түүнчлэн Нийгмийн хөгжлийг ухраасан, гацаасан, зогсоосон найман жидийн хугцааг нөхөхийн тулд эрчимт хөгжлийн бодлого хэрэгтэй. Тиймээс нийгмийн бүхий л салбарыг хамарсан мэдлэг, шинжлэх ухаанд суурилсан, хэрэгжихүйц ажлын төлөвлөгөө боловсруулсан гэж мэдэгдлээ.
Ардчилсан намын мөрийн хөтөлбөр 9 бүлэг, 90 дэд хэсэг, 900 ажлыг багцалсан мөрийн хөтөлбөр боловсруулсан. Тоон утгаар нь авч үзвэл 999 сорьц бүхий мөрийн хөтөлбөр боловсруулсан гэдгээ Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь энэ үеэр мэдэгдлээ.
Түүнчлэн, Ардчилсан нам УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд оролцож байгаа туршлагатай улс төрийн нам бөгөөд өнгөрсөн хугацаанд Ардчилсан намаас дэьшүүлсэн тавьсан мөрийн хөтөлбөрүүд улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг шинэ түвшинд гаргаж байсан. Хүний эрх, эрх чөлөө, бизнесийн эрх чөлөө, хувийн өмчийг дээдэлсэн бодлого боловсруулж ирсэн нь түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн. Харамсалтай нь сүүлийн найман жил бүх зүйл эсрэгээрээ эргэж төрийн өмчит, төрийн тогтолцоот, намын тогтолцоот улс орон болж хувирлаа. Сүүлийн жилүүдэд Монгол Улс олон улсын судалгаа дүгнэлтээр ардчиллын индексээр удаа дараа ухарсан үзүүлэлттэй гарахаас гадна, авлигын индексээр 40 гаруй байраар ухарсан уналт, ухралтын жил байсныг улс орон даяар хүн бүр харлаа.
Тиймээс Ардчилсан нам Засгийн газраа байгуулвал энэ алдаа завхарлыг богино хугацаанд засч, эдийн засгийг сэргээснээр “Монгол хүн өргүй, монгол төрийн дарамтгүй болно. Эцэст нь Ардчилсан нам хүн төвтэй, хүний хөгжлийг бүхний эхэнд тавьсан мөрийн хөтөлбөр боловсруулсан” гэдгийг онцоллоо.
Сэтгэгдэл (4)