Монгол Ардын Намын Бага хурлын III хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдаанаар 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох эсэх, нэр дэвшүүлэх журам баталсан юм. Мөн 2024 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батлав. Цаг хугацааны хуваарийн дагуу улс төрийн намууд сонгуульд оролцох мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлэх ёстой. Иймд МАН-ынхан маргааш мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх аж.
Онцлох нь: МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар хурлын явцын талаар мэдээлэхдээ, "Сонгуулийн дүн гарах хүртэл МАН-аас нэр дэвших хүмүүсийн баримтлах зарчмыг журамлаж байгаагаараа онцлогтой. МАН сонгуульд аль нэг нам эвсэлтэй эвсэхгүйгээр дангаараа оролцохыг шийдвэрлэнэ. МАН-аас дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөр бодитой хэрэгжихүйц, тооцоо судалгаан дээр үндэслэнэ. МАН-аас авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхийн эцсийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон бол бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй" гэсэн юм.
Онцлох нь: МАН-ын Жендерийн дэд хороо байгуулна
Онцлох нь: МАН харилцаа холбоо, мэдээлэл, техник технологийн дэвшлийг ашиглаж, бүхий л үйл ажиллагаандаа цахим шилжилтийг хийх зорилт дэвшүүлэн, гишүүн бүртээ хүрч ажиллаж байна. Цаашид “цахим нам 3.0” системийг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Бага хурлын III хуралдаанд оролцох гишүүдийг цахимаар бүртгэж, хурлын үеэр төлөөлөгчдийн саналыг enam аппликэйшнээр дамжуулж авна. Намын гишүүдийн оролцоо, идэвхийг бүртгэн чадварлаг боловсон хүчнээ үнэлэх, сонгуульт ажил, албан тушаалд оролцох боломжийг нээж өгч байгаа дэвшилтэт систем бол enam аппликэйшн юм.
Сэтгэгдэл (3)