Өнөөдөр МАН-ын бага хурал 11.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд хуралдана. Тус хуралдаанаар 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох тухай, МАН-аас нэр дэвшүүлэх мөрийн хөтөлбөр батлах, сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журам батлах болон бусад асуудлыг хэлэлцэхээр товлосон байна.
Түүнчлэн Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо мөн өнөөдөр хуралдаж, 2024 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө хэлэлцэнэ.
Учир нь, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу УИХ-ын сонгуульд оролцох намууд гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө намын мөрийн хөтөлбөрөө баталж, Үндэсний аудитын газарт хүргүүлэх зохицуулалттай юм.