УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсууриас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Эрчим хүчний шинэ эх үүсвэрийн талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Манай цахилгаан эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдэж жилд 7 орчим хувь болсон. Үүнд 11-2 сарын хэрэглээ 11.8 хувиар нэмэгдсэн. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын хэрэглээний оргил ачаалал 1636 мвт хүрсэн. Үүгээрээ үргэлжилбэл, 2024-2026 оны өвлийн оргил ачааллын хэрэглээ 180 орчим МВт хүрнэ гэж таамаглаж байгаа. Энэ өсөлтийг хангахын тулд Бөөрөлжүүтийн 300 МВт цахилгаан станцын эхний 150 мвт ашиглалтад оруулна. Мөн Дорнодын дулааны цахилгаан станцын 50 мвт-ын өргөтгөлийг тавдугаар сард ашиглалтад оруулна. Гуравт, БНХАУ-аас 80 МВт хүртэл цахилгаан эрчим хүч импортлохоор гэрээ хэлэлцээр хийгээд явж байна" гэв.