УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам эвслийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргахаар Үндэсний аудитын газар хүлээн авч эхэллээ. Төрийн аудитын тухай хууль, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу УИХ-ын энэ оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг өнөөдрөөс хүлээн авч байна. Үндэсний аудит газар мөрийн хөтөлбөрийг энэ сарын 22-24-нийг хүртэл хүлээн авна.
Сэтгэгдэл (1)