УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Эрх баригчдын, МАН-ын урдаа барьдаг хуульч ийм юм оруулж ирж байгаад би мэл гайхаж байна. Би эсэргүүцэж байна. Үндсэн хуулийн суурь зарчмын эсрэг зүйлсийг оруулж ирж байна.
4.2.3 Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, УЕП, УДШ-ийн Ерөнхий шүүгчийн шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх л гэж байгаа юм.
Шийдвэр гаргагч нар л хүний эрхийг зөрчдөг гэдэг. Өнөөдөр бол та 4.2.5 дээр Иргэний үндсэн эрхийн маргаан гэх зүйлийг оруулж ирсэн байна. Бусад шүүхийн ажлын булааж байна, давхардуулж байна, булааж байна гэсэн үг. Энэ бол байж болохгүй. Үүнийг шүүх барахгүй болохоор салгаж авч байгаа юм уу, ямар учиртай юм.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: С.Ганбаатар гишүүн ийм байр суурьтай байгаад би маш их харамсаж байна. Та үндсэн эрхийн маргаан гэдэг зүйлийг уншиж ойлгоогүй байгаа юм байна.
1.1.3-т Цэцийн үйл ажиллагааг идэвхжүүлж, Үндсэн хуульд заасан хүний эрх зөрчсөн тохиолдлыг шийдвэрлэхэд онцгой үүрэгтэй ажиллуулах механизм болго гэж заасан. Үндсэн хууль зөрчсөн биш, үндсэн хуульд үүнийг хий гэсэн заалт л бий.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)