УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.
Тэрбээр "Цэцийн гишүүнийг ямар нэг сонгон шалгаруулалтад оруулдаггүй. Хуулийн шалгалт өгүүлдэггүй. Ийм онцгой эрх авчихсан байна. Гэсэн хэр нь бусад газруудад хуулийн сонгон шалгаруулалтад орсон хүмүүсээс дахин шалгалт авдаг. Хөх тэнгэр хэмээн яригддаг Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн асуудлыг ингэж шийдвэрлэж байгаа бол доор нь адилхан л авахгүй байх хэрэгтэй" гэв.
Д.Батчулуун