УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Үндсэн хуулийн Цэцийн гишүүд шинэчлэгдсэн. Найдвар тавьж байгаа шүү. Та нар төрийг яаж ч самарч мэдэх аюултай эрх мэдэлтэй хүмүүс. Зарчмын байр суурьгүй, морь унасан толгойгүй хүн мэт, дарга юу гэж хэлнэ түүнийг дагаад байж байдаг, улс төрийн өндөр албан тушаалтанд хувь заяагаа дагаад байж байдаг. Ийм арчаагүй байдалтай хүмүүс ҮХЦ-д их байдаг. Тэд ямар ч шийдвэр гаргаж мэднэ. Үүний гай нь энэ удаагийн сонгуулиар гарах байх. УИХ-ын 48 гишүүн ард түмний ямар ч шүүлтгүй орж ирнэ.
Ард түмнээрээ шүүлэгсний буруу гэж байхгүй. Жагсаалтаар орж ирэх 48 хүний дотор юу ч орж ирж мэднэ. ҮХЦ-ийн хуучин бүрэлдэхүүн ийм балай юм хийсэн.
Сонгуулийн үр дүнгээр бий болох Засгийн газар бол хамтарсан Засгийн газар байгуулагдана. Хэн нэг нь хариуцлага хүлээдэггүй Засгийн газар болно. Ванга шиг хэлчихье. Ажил нь явдаггүй, бие биеэ татаж унагасан төр 2024 онд байгуулна. Үндсэн хуулийн Цэцэд очсон шинэ бүрэлдэхүүн хариуцлагатай байгаарай" гэв.
Сэтгэгдэл (4)