Монгол Улсад айлчлал хийж буй Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др.Курт М.Кэмпбэлл мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол Улсад ирсэндээ маш их баяртай байна. Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогчийн хувиар гадаад айлчлалаа Монгол Улсаас эхэлж байгаадаа баяртай байна. Би өмнө нь Монголд олон удаа ирж байсан. Харин Төрийн нарийн бичгийн даргын орлогчийн хувиар анх удаа ирж байна. Гуравдагч хөршийн бодлогыг улам бататгах, баталгаажуулах зорилготой ирсэн. Тухайлбал, зудад нэрвэгдсэн малчин өрх айлуудыг дэмжих чиглэлээр тусламж үзүүлсэндээ баяртай байна. Мөн энэхүү айлчлалын хүрээнд хоёр талын харилцааны шинэ бүрэлдэхүүн хэсэг болон өөр бусад олон асуудлуудаар санал солилцлоо" гэв.
Д.Батчулуун