УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил асуултад хариуллаа.
Тэрбээр "Үндсэн хуулийн цэцийн гишүүнд 6 жилээр томилно. Мөн бид нэг удаа л дахин томилохоор тусган оруулж ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, дээд тал 12 жил ажиллах боломжтой гэсэн үг. Үгүй бол дахин томилогдох гээд, дахиж нэр дэвших эрхээ авах гээд анх томилсон байгууллагынхаа шууд хараат биш юм гэхэд дохио зангааг нь хардаг, хүлээдэг, тал алдахгүй байх сонирхол үүсээд байгаа юм. Хараат бус байх бол томилгооны л асуудал юм" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)