УИХ-ын чуулганы хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн үг хэлж, горимын санал гаргалаа.
Тэрбээр "Энэ хуулийн төсөлтэй холбоотой асуудлыг өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцсэн. Гишүүд энэ үеэр өөр өөр байр суурь илэрхийлсэн. Тиймээс МАН-ын бүлэг гишүүдийнхээ байр суурийг нэгтгэх үүднээс Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл дээр ажлын 5 өдрийн завсарлага авах хүсэлт гаргаж байна" гэв.
Түүний хүсэлтийг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа хүлээн авч, МАН-ын бүлэгт ажлын дөрөв хоногийн завсарлага өглөө.