УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Яармагийн хотхонуудад ажиллажээ. Тэрбээр энэ тухайгаа богино бичлэг болгож цахим хуудсаараа цацсан байна.
Уг нь Яармагт байрлах шинэ хотхонуудын оршин суугчид зэвтэй усны асуудлыг хөндсөөр удсан. Оны өмнө НИТХ-аар эл асуудлыг шийдэхээр төсөвт 6 тэрбум төгрөгийг суулгасан юм.
Харин гишүүн энэ талаар тодруулан, дэлгэрүүлэн бичлэг хийхдээ "Энэхүү төсвөөр 4,5 км урт гол магистрал шугмыг бүрэн солино. Түүнчлэн тус ажлыг гүйцэтгэх компанийг энэ сарын 24-ны өдөр шалгаруулна. Тэгэхээр энэ усны асуудлыг 7 сар гэхэд шийднэ" гэв.
Гэнэтэд сэрж, сэхээрсэн Г.Амартүвшин гишүүн өөрийн биеэр очиж Яармагийн хотхонуудын зэвтэй усыг үнэрлэж, гоожуулж үзэж байж сая нэг итгэв бололтой. Ихэд гайхашран гараа байн байн үнэрлэж "Тостой юм шиг, эвгүй үнэртэй, нэг л сонин" гэж уулга алдсан байна. Тэгвэл Яармагаар энэ асуудал дуусахгүй. Нисэх, Зайсангийн зэвтэй усны талаар иргэд ярьсаар буй.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)