УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
- Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлт
- Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан
- Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсууриас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Эрчим хүчний шинэ эх үүсвэрийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсох