УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ. үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг үг хэллээ.
Тэрбээр "Валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ. Нүүрсний хулгайг зогсоож, биржээр арилжаалдаг болсноор өсөлт гарсан. Эдийн засгийн өсөлтийг хэзээ айл өрхийн хаалгаар оруулж, үр дүн бодитой мэдрэгддэг болгох вэ. Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт инженерийн шугам татсан байдал 100 хувьтай гэж дүгнэж. 2023 онд нийслэлийн аль дүүргийн гэр хороолол руу инженерийн шугам сүлжээ татсан бэ. Чингэлтэй дүүргийн Телевиз орчмын айл өрхүүд инженерийн шугам сүлжээг хэзээ татах вэ гээд хүлээж байна" гэв.