Үндэсний үйлдвэрүүдэд энэ оны нэгдүгээр сард 2 сая 613 мянга 586 литр сүү бэлтгэн тушаасан 1666 малчин, мал бүхий этгээдэд 2 тэрбум 613 сая 586 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.
Түүхий сүүний гарцыг нэмэх, импортын хуурай сүүний хэрэглээг багасгахаар хүйтэн, сэрүүний улиралд түүхий сүү бэлтгэн үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд урамшууллыг олгон дэмжиж байгаа билээ.
Засгийн газрын 2020 оны тогтоолоор баталсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу дээрх урамшуулал олгосныг ХХААХҮЯ мэдээлэв.