УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг үг хэллээ.
Тэрбээр "Махны үнийг чөлөөлөхгүй бол мал аж ахуй тооноос чанар руу шилжихгүй. Нийгмийн даатгалыг нь өмнөөс нь төлнө, зээл чөлөөлнө гээд нэг л их харж үзсэн хүмүүс байх юм.
Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг харахаар төрийн оролцоо бүх салбар дээр өндөр болсон байна. Хүнс хөдөө аж ахуйн сангийн эргэн төлөлт 20 хон хувьтай байсан. Хуулийн хэрэгжилт маш хангалтгүй байна. Засаглалын индекс 33-56 хувийн хооронд байна. Баахан хэл ам болж байж, УИХ-аар Зөвшөөрлийн тухай хуулийг батлуулсан. Гэтэл уг хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг хувийн хэвшлийнхэн хэлж байна. Авто тээврийн үндэсний төвөөс аялал жуулчлалын тээврийн хэрэгслийн зөвшөөрөл авдаг болсон байна. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг нэлээн юм болж баталсан, нэг ч төсөл хэрэгжээгүй. Холбогдох хүмүүс нь тайлбараа өгмөөр байна" гэв.
Сэтгэгдэл (8)