УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн асуултад УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хариуллаа.
Тэрбээр, "Газрын тосны үйлдвэрийн асуудал дээр УУХҮ-ийн яамны бодлого бүрэн гарч, "Эрдэнэс Монгол" руу шилжсэн байгаа. Газрын тосны үйлдвэрийн бүтэн байгуулалт цар тахалтай холбоотойгоор гурав орчим жил хойш татагдсан. Эргээд үйл явц сайн байгаа. Саяхан Засгийн газрын тэргүүн болон бусад сайд нар газар дээр нь очиж явцтай танилцсан. 2027 он гэхэд ашиглалтад оруулна гэж Энэтхэгийн талаас хэлсэн" гэв.
М.Жаргал