“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа. Энэ талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Монгол Улсын хүн амын 50 гаруй хувь нь зөвхөн Улаанбаатар хотод амьдарч байна. Нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн асар олон сөрөг асуудлууд үүсэж байгаа. Эдгээр асуудлыг шийдэх хамгийн том шийдэл бол бусад суурин газруудыг хөгжүүлэх асуудал.
Тэр дундаа дагалдах томоохон хотуудыг сэргээн босгох явдал юм. Ийнхүү хамгийн боломжтой, гадаад дотоодын байгууллагууд илүү сонирхох хот бол манай эртний түүхтэй Хархорум хот юм.
Төвлөрлөөс шалтгаалсан том асуудлуудыг шийдэх хамгийн том гарц бол Хархорум хотыг сэргээн байгуулах хэмээн үзэж байна" гэв.
Д.Батчулуун