МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөв.
УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулиудыг заавал хэлэлцэж батлах ёстой. Тавдугаар сарын 10-аас өмнө хэлэлцэж батлах нь зүйтэй гэж үзсэн. Баялагийн сангийн тухай хуулийн төсөл бэлэн болсон. ЗГ-ын гурав дахь өдрийн хуралдаанаар хэлэлцээд өргөн барих болов уу. Манай 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт Баялгийн сангийн тухай хуультай болно гэсэн зүйл байсан. Түүнчлэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэн батална, ЗГ-аас ойрын үед УИХ-д өргөн барина. Хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр хуулиуд байгаа, тэдгээрийг хэлэлцэж батлах нь зүйтэй гэж үзэж байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Ахмадын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэх мэтчилэн хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэж батлах нь зүй. Нэр дэвшилтийн хугацаа дуустал үргэлжилдэг. Тиймд зургадугаар сарын 1-нийг хүртэл чуулган үргэлжлэх учир хугацаа бий.
МАА-н салбарт ихээхэн хүндрэл гарч байгаа. Үүнтэй холбоотойгоор ЗГ-аас арга хэмжээ авч байгаа талаар мэдээллийг сонссон. Мэдээлэл сонссонтой холбогдуулан МАН-ын зүгээс Засгийн газрыг хоёр чиглэлээр ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Нэгт, зудын эрсдэлийг бууруулах тодорхой арга хэмжээний саналыг боловсруулж УИХ-д танилцуулах. ЗГ бол 16 сая мал хорогдох магадлалтай гэсэн тооцоог гаргасан байна. Хоёрт, МАА салбар одоогийн байгаа хэлбэрээрээ хөгжих боломжгүй болоод байна. Тиймээс цаашид яах чиглэлээ тодорхойлох хэрэгтэй гэж үзсэн. Эдгээрийг хаврын чуулганаар хэлэлцэнэ.
Сэтгэгдэл (1)