УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Дэлхийн гамшгийн нөхцөл байдлын давтамж маш ойртсон. Үүнээс Монгол Улс ангид байгаагүй. Цас, зудны нөхцөл байдлын үед Монгол Улсын Засгийн газар ямар байдалтай байгаа нь харагдлаа. Өнгөрсөн найман жилд малын түүхий эдийг боловсруулах, үнэтэй болгох зэрэгт ямар ч ажил хийсэнгүй.
Үндсэн хуульд зааснаар иргэд хаана ч оршин суух газраа сонгоод явах ёстой. Хөдөө орон нутгийн иргэнийг хотод ирсэн хоёр дахь өдрөөс нь эхлээд 5500 төгрөгийн татвар авна. Энэ мэт бүх зүйлийг хаасан, хориглосон. Мөн хүнс хөдөө аж ахуйн салбар шаардлагын хэмжээнд очиж чадахгүй байна. Мал хувьчилснаас хойш төрийн бодлого явсангүй. МАН-ынхан зовлон дээр зовоож байна. Зудын нөхцөл байдлыг сонгуулийн сурталчилгаа болгож байгаа юм. Хэдэн жил хэрэггүй байсан хог болсон шахуу өвсийг ОБЕГ-т шахах, нохой ч шиншлэхгүй өвсийг 16 мянган төгрөгөөр зарсан" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (5)