УИХ-ын гишүүн С.Ганбаатар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, "Найман жил засагласан эрх баригчид ард түмнийг 33 сая төгрөгийн өрөнд оруулчихлаа. Үүнийгээ төсвийн тодотгол байна уу, ямар нэгэн аргаар шийдвэрлэх ёстой. Монгол Улс дэлхийн өмнө аймшигтай том өрөнд орчихлоо. Найман жил толгойгоо илүүлсэн эрх баригчид өөрсдийгөө хаан гээд бодчихож.
Үнийн хөөрөгдөл хэрээс хэтэрчихсэн. Хаврын чуулган дээр монголын ард түмнийг яаж орлоготой болгох уу, яаж ажлын байртай болгох уу гэдгийг ярихгүйгээр дахиж сонгогдохоо л бодож байвал эд нар хол явахгүй.
Нүүрсний, ногоон автобусны хулгайч нараа дарахын тулд анхаарал сарниулах жижиг ажлыг найман жил гайхамшигтай сайн хийлээ. Зүгээр л энэ хаврын чуулган дээр ард түмний ажлын байр, орлогыг нэмэгдүүлэх тал дээр гол анхаарлаа хандуулах хэрэгтэй" гэв.
Сэтгэгдэл (7)