ЗТХ-ийн сайд С.Бямбацогтоос тодрууллаа.
Тэрбээр "Зөвхөн Эрдэнэс Тавантолгой ХК-аас бус стратегийн том ордуудаас иргэн бүр ашиг хүртэх боломжийг бий болгох хэрэгтэй байна. Түүнчлэн малчдын өмнө тулгамдсан асуудлыг шийдэх бодлого хэрэгтэй байна. Малчдын орлогыг нэмэгдүүлж, төр засгаас халамж, тусламж авахгүйгээр өөр өөрсдөө орлогоо нэмэгдүүлээд амьдралаа аваад явчих чадвартай болгох бодлого гэсэн үг.
Үүнээс гадна Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлчих юм бол 2 жилийн хугацаанд 250 сая орчим ам.доллароор Хятад Монголыг холбосон Гашуун сухайт-Ганц мод чиглэлийн төмөр зам баригдана.
Мөн Ховд аймагт Үйлдвэр технологийн парк буюу малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийн дэд бүтэц буюу цэвэр усны шугам, бохир усны шугам, зам талбайн ажлууд хийгдэж байна. Үүнтэй зэрэгцээд хувийн хэвшлийнхнийг үйлдвэрүүдээ барих ажилаа эхлээсэй гэж хүсэж байгаа" гэв.
Г.Хоролмаа
Сэтгэгдэл (8)