УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр "УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг Лхагва гарагт зохион байгуулсаар ирсэн. Энэ бол сонгуулийн ирцийг нэмэгдүүлэх, иргэдийн сонгох эрхийг бүрэн хангуулахтай холбоотой асуудал. Сүүлийн үед МАН-ын нөхдүүд сонгуулийг Баасан гарагт хийдэг болох нь. Залуучуудыг сонгуульд оруулахгүй байх зорилготой гэж бодож байна. Залуучууд пүрэв гарагт аав ээж ах дүү дээрээ очих, амрахаар хөдөө гадаа явчих эсэхийг хэлж мэдэхгүй шүү дээ. Эрх баригчид өнөөх л өөрсдийг нь сонгодог ахмадуудаа сонгуульд түлхүү оролцуулахыг санаархаж байна. Монгол Улсыг хулгай луйврын үүр уурхай болгосон ч дэмжсээр байдаг намын үнэнч гишүүддээ МАН найдаж байгаа. Орон нутагт найдалтгүй шүү, дарга гэдэг зуднаас салмаар байна гэж МАН-ын ахмадууд хэлж байна билээ. Санал нь 11-ний өдөр орж ирсэн. Тэр нь Модон хохимой өдөр. Иргэдийн эрхийг дордуулж, орон нутгийн өөрөө удирдах эрхийг булаах гэсэн агуулгатай байгаа. Энэ өчүүхэн зүйлээ боль. Гурав дахь өдөр чинь сайхан л өдөр байна шүү дээ" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (4)