"Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил" форумын үеэр Хотын дарга асан Э.Бат-Үүл байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Өмнөх алдаа гэж юу юм, ямар алдаа байсныг ер ярихгүй. Одоо ярьж буй зүйлийг нь сонсоод байхад хүчээр суурьшуулах, хүчээр газрыг нь арилжиж авах маягтай. Захиргаадалтын аргыг хэрэглэх маягаар иргэдийн газрыг чөлөөлөөд дахин төлөвлөлт хийх гээд байна. Айлын хашааг 2 өрөө байраар авъя гэж байна. Гэтэл зах зээлийн эрэлтээсээ болоод хоёр өрөө байраар өгнө гэж хэн яаж мэдээд байгаа юм. Тэр хүн хаус нэхвэл яах юм. Хашаандаа хаус барья, дэд бүтцийг шийдээд өг, таван айл нийлээд барилга барьж бид бас бизнес хиймээр байна гэх асуудлыг иргэд тавьбал яах юм.
Өнөөдөр бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Гэр хорооллынхон бол яг үнэндээ хашааны газар нь үнэ цэнэгүй болчихсон газрын эзэд юм шүү дээ. Үндсэн хуулиар баталгаажсан газрын эзэд.
Хот газрын эздийг түншлэх ёстой болохоос газрыг нь 2 өрөө байр өгөөд чөлөөлж авна гэж ярьж болохгүй шүү дээ. Учир нь хашааны газар 500 сая төгрөг хүрчихээд байна. Гэтэл яаж хоёрхон өрөө байраар газраа өгөх юм бэ. Яаж үнийг нь тогтоох юм. Хятад, Солонгост бүтэлгүйтсэн захиргааны аргаар дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх гэж байна. Өмнө нь Япон маягийн аргаар хийх гэж байлаа. Дэд бүтцийг нь л татаад өгчих асуудал байсан. Газрыг нь авах гэж дайраад байвал дахин төлөвлөлт бүтэхгүй л гэж хэлье" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)