"Х" платформын хэрэглэгч С.Баатарсүрэн хаягтаа "34 жилийн хугацаанд маш их Ерөнхий сайд томилогджээ. Дүгнэж харвал Засаг их тогтворгүй байж" гээд 1990 оноос хойш ажилласан "16 Ерөнхий Сайдын хэн нь хамгийн сайн ажилласан бэ, Та хэнийг нэрлэх вэ" гэх санал асуулгыг явуулжээ. Эл санал асуулгын дүнг хувилж үзэхэд Ерөнхий сайд асан, одоогийн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хамгийн их саналыг авсан байна. Иргэд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн Засгийн газрын онцлох ажлыг ч мөн дурджээ. Тухайлбал,
"Н.Алтанхуяг дэд бүтцийн маш том ажлыг маш богино хугацаанд хийсэн. Бонд босгоод бөөн хараалгуулсан ч тэр бондууд шиг үр өгөөжөө өгсөн бонд байхгүй. Станц, гүүр, зам өнөөдрийг хүртэл үр өгөөжөө өгч байна" гэх зэргээр бичсэн байна.
Н.Алтанхуягийн хувьд Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд юм. Тодруулбал, 2012 оны УИХ-ын сонгуульд түүний удирдсан Ардчилсан нам парламентад олон суудал авснаар Ерөнхий сайдаар томилогдож, Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулан ажилласан юм. Тэрбээр 2014 онд сайдын албан тушаалаасаа бууж байлаа.
Тухайн үеийн Засгийн газрууд тогтворгүй байсан гэхээс аргагүй юм. Зарим Ерөнхий сайдууд хоёр хүрэхгүй жилийн хугацаанд ажиллаж байв. Энэхүү "Х" платформд өрнөсөн албан бус асуулгад С.Батболд, Ж.Эрдэнэбат тэргүүтэй улстөрчид удаалж буйг доорх хувьд шилжүүлэн гаргасан хүснэгтээс харах боломжтой. Мөн таны хувьд эдгээр Ерөнхий сайдуудаас хийсэн ажил, ажлын үр бүтээлээр нь "хэнийг нэрлэх байсан бэ".
М.Жаргал
№ |
Ерөнхий сайд нар |
Дэмжсэн тоо |
Хувь |
1 |
Н.Алтанхуяг |
74 |
36.82% |
2 |
М.Энхсайхан |
37 |
18.41% |
3 |
С.Баяр |
34 |
16.92% |
4 |
Л.Оюун-Эрдэнэ |
11 |
5.47% |
5 |
Д.Бямбасүрэн |
10 |
4.98% |
6 |
Ч.Сайханбилэг |
10 |
4.98% |
7 |
П.Жасрай |
9 |
4.48% |
8 |
Н.Энхбаяр |
6 |
2.99% |
9 |
Ц.Элбэгдорж |
5 |
2.49% |
10 |
Б.Амаржаргал |
2 |
1.00% |
11 |
У.Хүрэлсүх |
1 |
0.50% |
12 |
Сү.Батболд |
1 |
0.50% |
13 |
Б.Эрдэнэбат |
1 |
0.50% |
|
Бүгд |
201 |
100% |
Сэтгэгдэл (3)