УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, ХЭҮК-оос хүний эрхийн талаарх УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар үг хэллээ.
Тэрбээр "Ардчилал хэдэн үзүүлэлтээр ухарч байна гэдэг мэдээллийн цаана иргэн л хохирч байгаа. Ардчилсан орнууд бидэнд тус болох үүднээс эдгээр үзүүлэлтүүдийг гаргаж, дохио өгч байна. Тэрнээс биш манай улсыг муулах гэсэндээ биш юм. Үүнд шүүмжлэлтэй хандах хэрэггүй.
Монгол Улс бол гаднынхны үгэнд хөтлөгдөөд байдаг ч улс орон биш. Харин тэр дохиог аваад засаж болох зүйлсийг засаж байх хэрэгтэй.
Монгол Улс хүний эрхийн асуудалд гаднынхны төлөө нэг ч алхам хийх ёсгүй. Монгол иргэнийхээ төлөө хийж байгаа" гэв.
Д.Батчулуун