Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Шар усны үерийн гамшгийн эрсдлээс сэргийлэх зорилгоор 11 тэрбумыг зарцуулахаар хэлэлцлээ. зудын эрсдлийг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээг авсаар байна. Өнөөдрийн байдлаар 77394 айл өрхөд 203 мянган боодол өвсийг хүргээд байна. Мөн 80 мянган малчин өрхөд тэжээлийг нийлүүлж байна. Нийт 110 мянган айл өрхөд 1740 тонн хүнсний бүтээгдэхүүн, гурил будааг хүргэн ажиллаж байна. Улсын хэмжээнд отор нүүдлээр яваа малчдад цаг алдалгүй хүргэхийн тулд шуурхай бүлгийн долоон ажлын хэсэг, эмч сувилагчид явуулаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. 15 аймгийн нутаг дэвсгэрт 118,972 км зам гаргаад байна. 1175 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Давхардсан тоогоор 5 мянга гаруй албан хаагчид өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
Зүй бусаар хорогдсон малын мах, дайвар бүтээгдэхүүн хүнсний хэрэглээнд нэвтрэх ямар ч боломжгүй. агдаагийн байгууллагууд үүнд хяналт тавьж байгаа.
Хунгарлаж тогтсон цасан дундуур явж малчдад хүрэх хэцүү байсан бол одоо цас нь хайлж урсаад малын хэвтэр, хашаа хороо, гэр орон усанд автах эрсдэл үүсэж, багагүй асуудал тулгарахаар байна" гэв.
М.Жаргал