Засгийн газрын хуралдаан боллоо. Энэ үеэр Боловсролын салбарын эрх зүйн орчны шинэчлэл, Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу их, дээд сургуулийн суралцагчдад сургалтын тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, дэмжлэг үзүүлэх, буцалтгүй тусламж олгох тогтолцоог боловсронгуй болгох, зээлийн сангийн үйл ажиллагааг шинэ түвшинд нээлттэй, ил тод сонгон шалгаруулалтыг зохион байгуулах зохицуулалтыг журмуудад тусгажээ. Ингэснээр суралцагчийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд хүний оролцоог багасгах, цахимжуулах, шударга, ил тод, нээлттэй болох, олгосон зээл, тэтгэлэг, санхүүгийн дэмжлэгийн хэмжээг жил бүр үнэлж, дүгнэх, эргэн төлөлт хийх, дуусгавар болгох нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзсэн байна.