Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Энэ үеэр боловсролын асуудлыг цогцоор нь авч үзэн хэлэлцэв. Тухайлбал, Боловсролын ерөнхий хуульд төрийн болон орон нутгийн сургуульд тасралтгүй 15 жил ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн их дээд сургуульд суралцахад сургалтын төлбөрийг төрөөс хариуцахаар боллоо.
Сэтгэгдэл (3)