Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
-ХБНГУ-ын Холбооны цахим хөгжил, тээврийн сайд Фолькер Виссинг Монгол Улсын ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын урилгаар манай улсад айлчилна. Айлчлал 3-р сарын 5-8-нд үргэлжилнэ.
10.00 цагт: Төрийн ордонд: Ойн салбарын Үндэсний чуулган “Ой9+” уриан дор болно. Чуулганаар ойн салбарын хөгжлийн бодлого, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээс хойш гарсан үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ.
-“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч байгууллагуудын 3 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болно.
09.30 цагт: СТӨ-нд: “Монголын боловсролын хувирган өөрчлөлт" үндэсний чуулган 2 дахь өдрөө үргэлжилнэ.
10.00 цагт: МҮЭСТО-д: “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх-2024” үндэсний чуулган болно.
10.00-11.30 цагт: ОХУ-ын ЭСЯ-наас Орос, Монголын хоёр талт харилцаа болон ОХУ-ын эргэн тойрон дахь олон улсын харилцааны талаар мэдээлэх хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 9974-9024.
11.00 цагт: ОБЕГ-т: УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө.
17.00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд: “Экологийн сэтгүүлчдийн ур чадвар, арга барил” сэдвээр ХИС-ийн багш, доктор Л.Ариунтай хийх уулзалт болно.
-Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд "Цааны баяр-2024" соёлын наадам болно.