ЗТХ-ийн сайд С.Бямбацогт улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан Ховд аймгийн хаваржилт хүндэрсэн сумдад ажилласан. Энэ үеэр малчдын хотонд очиж төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээ цаг алдалгүй үзүүлэхэд машин тэрэг дутагдалтай байгаа талаар цөөнгүй санал ирсэн байна.
Иймд тэрбээр Засгийн газар болон УОК-ын гишүүний хувьд Булган, Чандмань суманд Ford ranger, Манхан, Мөст, Үенч сумдад Suzuki Jimny маркийн туулах чадвар өндөр цоо шинэ автомашин олгосон талаараа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл (6)