Узбекстаны нийслэл Ташкент хотноо олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэлнэ. Уг тэмцээнд 69 улсын 497 жүдоч хүч сорино. Монголын жүдо бөхийн шигшээ баг тамирчид уг тэмцээнд өрсөлдөхөөр хилийн дээс алхав. Баг тамирчдыг шигшээ багийн дасгалжуулагч Р. Нямлхагва, Ч. Болдбаатар, М. Бундмаа нар удирдаж эмчээр Япон улсын иргэн Масатоши Нишикидо ажиллах юм. Багийн бүрэлдэхүүнд,
Эрэгтэйчүүд
-60 кг Э.Ариунболд, Э.Сумьяабазар
-73 кг Б.Эрдэнэбаяр
-81 кг Г.Болор-Очир
-91 Г. Алтанбагана
Эмэгтэйчүүд
-48 кг Г.Наранцэцэг, Г. Баасанхүү
-52 кг Л.Сосорбарам
- 63 кг Б.Ганхайч
-70 кг Б.Ням-Эрдэнэ, С. Лхагвадулам
-78 кг О.Хүслэн, Б. Эрдэнэт-Од
+78 кг А.Адьяасүрэн нарын бөхчүүд хүч үзнэ.
Тэмцээний эхний өдрийн 48, 52, 60, 66кг-ийн жинд барилдах Монгол улсын баг тамирчдын бүрэлдэхүүнийг танилцуулж байна.
-60 кг-ын жинд МУГТ Э.Ариунболд, ОУХМ Э.Сумьяабазар, -48 кг-ын жинд ОУХМ Г.Наранцэцэг, Г. Баасанхүү, 52 кг-ын жинд ОУХМ Л.Сосорбарам нар хүч үзнэ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (5)