Үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ шат Хөвсгөл-Сэлэнгэ аймгуудын барилдаанаар өндөрлөв. Уг барилдаанд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат Аймгийн арслан П.Хүрэлбаатар ганцаархнаа тав давж, бахдуулав. Тэгвэл бид танд "гойд" барилдаан үзүүлсэн түүний тухай 10 баримтыг хүргэе.
Баримт 1
Тэрбээр 2000 оны 10 дугаар сарын 11-нд Хөвсгөл аймгийн Их-Уул суманд мэндэлжээ.
Баримт 2
Биеийн өндөр 180 см.
Баримт 3
Анх 2019 онд Сумын заан цол хүртэж, 2021 онд цолоо баталжээ.
Баримт 4
Улмаар 2023 оны Говьсүмбэр аймгийн баяр наадамд тав давж, Аймгийн цолны босго алхаж байв.
Баримт 5
Дээрх наадмаас яг дөрвөн өдрийн ард болсон Дархан-Уул аймгийн баяр наадамд өнгөтэй, сайхан барилдаж Аймгийн арслан цолтон болсон.
Баримт 6
Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд хамгийн ихдээ зургаа давж, бага шөвөгт үлджээ.
Баримт 7
Түүнийг хүмүүс хөөрхөн Хүрлээ гэдэг.
Баримт 8
Монголын бөхөд хайртай ард түмэн түүнийг дараагийн Содномдорж гэлцдэг.
Баримт 9
Уран хурц, уйдаамгүй шуурхай барилдаан нь эрчүүдийн сэтгэлийг ч хөдөлгөдөг учир Монгол даяар түүнийг хайрлаж, хүндэлдэг гэхэд хилсдэхгүй.
Баримт 10
- "Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээ
- "Сүлд" спорт хороо
- Төгс Наран Өглөө ХХК-ийн нэр дээрээс барилдаж байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (6)