УИХ-аас энэ оны нэгдүгээр сарын 17-нд Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүүхдийн эрхийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан.
Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар тэргүүтэй Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд өнгөрсөн сарын 29-нд Гадаад харилцааны яамны удирдлагатай уулзав. Уулзалтад Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, холбогдох газар, хэлтсийн удирдлага, Монгол Улсаас гадаад улсад суугаа ДТГ-уудын төлөөлөл цахимаар оролцож, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, хилийн чанад дахь монгол хүүхдийн хамгааллын асуудлаар мэдээлэл хийв.
Энэхүү уулзалтаар Хүүхэд хамгааллын тухай хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэх, хилийн чанад дахь монгол хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр Гадаад харилцааны яам, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.