Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний Пепси Алтан цомын төлөөх барилдаан нь жил бүрийн 10 сараас эхлэн 8 сарын турш тэгш тоотой сар бүрд Монгол бөхийн өргөөнд зохиогддог Монгол үндэсний бөхийн анхны лиг юм.
Энэхүү тэмцээний эрхэм зорилго нь дэлхийн жишигт хүрсэн Монгол Үндэсний бөхийн спортын мэргэжлийн лигтэй болох, үндэсний бөхийн өв соёл, үндэсний бахархлыг сэргээх, бүтэн жилийн турш үргэлжилдэг үндэсний хэмжээний спортын шилдэг арга хэмжээг үүсгэх, үндэсний бөхийн нэр хүндийг эрс дээшлүүлэх бөхийн спортыг олон нийтэд эерэгээр таниулах явдал юм. Тэмцээнийг Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Премьер Спортс Нэтворк телевиз хамтран зохион байгуулдаг билээ.
Дэвжээдийн удирдлага, багш нар бусад аймгаас легионер бөхийг заагдсан журмын дагуу багтаа оруулж болох бөгөөд бусад аймгаас легионер бөх авах шаардлагатай бол авах бөхчүүдийн тоог бичгээр МҮБХ-нд хүргүүлдэг.
Энэ сарын 26-нд эхэлсэн хагас шигшээ шатны сүүлийн дүнгээр Увс, Өмнөговь, Архангай, Баян-Өлгий, Ховд, Төв аймгийн багууд шигшээ наймд шалгарсан юм. Харин энэ өдөр Өвөрхангай-Говьсүмбэр, Хөвсгөл-Сэлэнгэ аймгийн багууд сүүлийн барилдаанаа хийнэ.
Хоёрдугаар сарын 29-ний 15:45 цагаас Өвөрхангай & Говьсүмбэр
Хоёрдугаар сарын 29-ний 19:45 цагаас Хөвсгөл & Сэлэнгэ
Өвөрхангай аймгийн бүрэлдэхүүн
Улсын гарди Ц.Бямба-Отгон
Улсын харцага Х.Гантулга
Улсын харцага Б.Цэдэнсодном
Улсын начин Б.Лхагвадорж
Аймгийн хурц арслан О.Наранбаатар
Аймгийн арслан Т.Довчинсэмбээ
Цэргийн арслан Б.Өлзийсайхан
Говьсүмбэр аймгийн бүрэлдэхүүн
Аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн
Аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар
Аймгийн арслан Б.Гончигтавхай
Аймгийн арслан Б.Үүрцайх
Аймгийн арслан Г.Дармаажанцан
Аймгийн арслан Н.Намнансүрэн
Аймгийн арслан М.Эрхэмбаяр
Л.Сайнаа