Сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, “Жакарта-2018” Азийн наадмын алтан медальт, гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотод мэргэжлийн боксын ес дэх тулаанаа хийж, ялалтын цувралаа ес болголоо.
Э.Цэндбаатар мэргэжлийн бокст өмнө нь найман ялалт байгуулсан юм. Үүнийхээ дөрвийг нь хүнд цохилтоор өндөрлүүлсэн бол түүний өрсөлдөгч мэргэжлийн бокст 14 ялалт байгуулж, хоёр ялагдал хүлээсэн Гвиней улсад төрсөн Канад улсын иргэншилтэй Мохамед Соумаоро байлаа.
"Одос үхэр" хочит М.Соумаоро 31 настай, тулааны спортоор харьцангуй сүүлд буюу 2013 оноос хойш хичээллэж 2017 оноос мэргэжлийн боксод орсон билээ. Түүнээс хойш 17 тулаан хийж 14-т нь ялсан юм.
Сэтгэгдэл (7)