Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний Пепси Алтан цомын төлөөх барилдаан нь жил бүрийн 10 сараас эхлэн 8 сарын турш тэгш тоотой сар бүрд Монгол бөхийн өргөөнд зохиогддог Монгол үндэсний бөхийн анхны лиг юм.
Энэхүү тэмцээний эрхэм зорилго нь дэлхийн жишигт хүрсэн Монгол Үндэсний бөхийн спортын мэргэжлийн лигтэй болох, үндэсний бөхийн өв соёл, үндэсний бахархлыг сэргээх, бүтэн жилийн турш үргэлжилдэг үндэсний хэмжээний спортын шилдэг арга хэмжээг үүсгэх, үндэсний бөхийн нэр хүндийг эрс дээшлүүлэх бөхийн спортыг олон нийтэд эерэгээр таниулах явдал юм. Тэмцээнийг Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Премьер Спортс Нэтворк телевиз хамтран зохион байгуулдаг билээ.
Дэвжээдийн удирдлага, багш нар бусад аймгаас легионер бөхийг заагдсан журмын дагуу багтаа оруулж болох бөгөөд бусад аймгаас легионер бөх авах шаардлагатай бол авах бөхчүүдийн тоог бичгээр МҮБХ-нд хүргүүлдэг.
Энэ сарын 26-нд эхэлсэн хагас шигшээ шатны сүүлийн дүнгээр Увс, Өмнөговь, Архангай, Баян-Өлгий аймгийн багууд шигшээ наймд шалгарсан юм. Харин энэ өдөр Төв-Дорноговь, Ховд-Баянхонгорт аймгийн багууд учраа таарчээ.
- Хоёрдугаар сарын 28-нд 15:45 цагаас Төв & Дорноговь
- Хоёрдугаар сарын 28-нд 19:45 цагаас Ховд & Баянхонгор
Төв аймгийн бүрэлдэхүүн
Улсын начин Г.Ганжад
Улсын начин Д.Хүдэрбулга
Аймгийн арслан Э.Төгөлдөр
Аймгийн арслан Л.Даваажамц
Аймгийн арслан П.Эрхэмжаргал
Аймгийн арслан Н.Дашдаваа
Аймгийн арслан Л.Энхтүвшин
Дорноговь аймгийн бүрэлдэхүүн
Улсын начин Х.Оргилболд
Аймгийн арслан Б.Баатархүү
Аймгийн арслан М.Бямбадорж
Аймгийн арслан Б.Бадрал
Аймгийн арслан Б.Батсайхан
Аймгийн арслан Х.Очирхуяг
Аймгийн арслан Б.Түвшинтулга
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)